Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.03.24/

2014-03-24 08:03:01

Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 23. Суулга одтой, долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 6 цаг 56 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, бөө, удганы үйл, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Бүх зүйл танаас хамаарах өдөр. Та өнөөдөр маш чухал хичээл зааж чадах туршлагатай, ахимаг насны хүмүүсээр хүрээлүүлэх болно. Бусдын хэлсэн үг, хийсэн ажлыг өөрийнхөө бодол, үйлдэлдээ тусгаж ав. Санаандгүй болсон бүхий л зүйлсийг өөртөө тааруулаад хэрэггүй. Мөрөөдөлдөө хүрэх боломж олгох сургалтанд хамрагдах аз тохионо. Санхүүгийн түр зуурын зогсолтонд санаа зовох хэрэггүй.

 

Үхрийн орд (4/20-5/20): Амьдралын болон уран бүтээлч чадвар нэмэгдэх өдөр. Бусдыг татах чадвар болон дур булаам байдал дээшилнэ. Тэвчээртэй байхгүй бол дотоод сэтгэлээс тань гарч буй эрч хүч ойр дотны харьцааны бүх л эерэг зүйлийг сүйрүүлэх болно. Нянгийн халдвар авч магадгүй байна. Баашлалгүй, өөртөө шүүмжлэлтэй ханд.

 

Ихрийн орд (5/21-6/21): Тайван өдөр. Шинэ долоо хоног эхлэж байгаатай холбогдуулан одод байрлалаа өөрчилж байна. Ирэх хэдэн хоногт хайр дурлалын ямар нэгэн үйл явдал болох учраас бэлтгэлтэй бай. Эцэг эхчүүд хүүхдүүдээ идэвхитэй спортоор хичээллүүлэхгүй бол хүүхдүүд балмад болж хүмүүжих магадлал өндөр байна.

 

Мэлхийн орд (6/22-7/22):Донсолгоотой өдөр. Зарим нэг хүмүүст төвөгтэй нөхцөл байдал үүсэх ба тэд удирдлагадаа тоогдохгүй, үл тоомсорлогдож байгаа юм шиг мэдрэх болно. Хэрэв ийм учиртай бол өөртөө итгэх итгэлээ алдаж тайван бус байдалд орохоосоо илүү үүний давуу тал, сайхан зүйлийг харахыг хичээ. Сэтгэл зовоосон нөхцөл байдал удирдлаганаас гарсан бол найзуудтайгаа хамт байж ярилцах нь таагүй өдрийг тань гайгүй болгоно. 

Арслангийн орд (7/23-8/22): Сонирхолтой өдөр. Өнөөдөр олон хүн зохион байгуулах авьяастай, итгүүлэн үнэмшүүлэх ховор чадвартай, шаргуу байх бололтой. Хэрэгтэй тохиролцоонд хүрч, өөрийнхөө талд итгэлтэй, шударга хамтрагчыг татаж чадна. Өмнөх өдрүүдэд гүйцэтгэх дургүй байсан ажлууддаа анхаарлаа төвлөрүүлнэ үү. Та бүгдийг нь товлосон хугацаандаа хялбархан хийж амжих болно.

 

Охины орд (8/23-9/22): Хүнд өдөр. Хүүхдүүдтэй харьцах харьцаанд хүндрэл үүснэ. Шилжилтийн настай холбоотойгоор хүүхдүүддээ анхаарал их тавь. Гадаад орчинтойгоо зөрчилдөнө. Тухайлбал, ажил дээрээ хамтрагчтайгаа, гэртээ хөрштэйгөө зөрчилдөнө. Өдрииг тайван хэмнэлээр өнгөрөөхийг хичээ. Бусдад шаардлагатай байх хэрэггүй.
 . 

 

Жинлүүрийн орд (9/23-10/22):  Эерэг өдөр. Энэ өдрүүдэд олонх тань ажил үүргээ мартаж чадахгүй. Түншүүдтэйгээ урьдчилан гэрээ хэлэлцээр хийх, маркетингийн судалгаа явуулах, шаардлагатай мэдээлэл хүлээн авах магадлалтай. Шинэ төслүүдээ барьж авах цаг болжээ. Амьдралдаа ямар нэгэн зүйлийг эрс өөрчлөхөөр шийдсэн бол хойш тавилгүй эхэл. Эр зоригийнхоо төлөө та шагнуулах болно.


Хилэнцийн орд (10/23-11/21): Хэрвээ та сайхан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн бол амьдралын үнэ цэнийг хамгийн их хүртэх болно. Өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлд шууд үгүй гэж хэлээд яагаад тэгж чадахгүй байгаагаа цөөн хэдэн үгээр илэрхийлээрэй. Амбицтай хилэнцийн ордныхон шинэ сэргээх, хэрэгтэй сургалтанд хамрагдсанаар эргээд карьер хөөх асуудалд тань тустай байх болно. Чухал найз нөхдөө цуглуулах нь урам зоригийг тань бадрааж өгнө.

Нумын орд (11/22-12/21): Зорилго руугаа зоригтой алх. Удахгүй албан тушаал ахина. Гэхдээ чадахгүй ажил, туршилтаас зайлсхийж шалгарсан аргаараа л урагшил. Сарын төгсгөлд ихэнх зүйлийг анхны оролдлогоороо бүтээж чадахгүй. Эрч хүч буурна. Идэвхтэй ажиллаад ядрахаас өөр ямар ч үp дүнд хүрэхгүй. Удаан хүлээсэн зүйлийн тань хариу гарна. Хүүхэддээ анхаарал тавь. Тэд таны хүчийг сэргээж өгнө.

 

Матрын орд (12/22-1/19): Хоёрдмол шинжтэй өдөр. Долоо хоногийн эхний өдөр ашиг орлого өсөх хэдий ч ихэнх хэсэг нь урсгал зардалд зарцуулагдана. Хуучны зээлдүүлэгчид мөнгөө нэхнэ. Ажил хэргээ урьдын байдлаар явуул. Ресторан, интернет, аян замд бусадтай нөхөрсөг харьцаа бүү тогтоо.

 

Хумхын орд (1/20-2/18): Харилцаа холбоонд тааламжгүй өдөр. Од эрхсийн таагүй нөлөөнөөс болоод харилцан ойлголцол, бие биедээ буулт хийх гэдэг зүйл огт алга болно. Тиймээс хэрэв та даргатайгаа чухал хэргээр ярилцах, төр засгийн өндөр албан тушаалтанд хандах гэж байгаа бол хүлээцтэй тайван байж, биеэ барихыг зөвлөж байна. Сэтгэлээр бүү уна.

 

Загасны орд (2/19-3/20): Эрэлттэй өдөр. Зарим нэгэнд нь өнөөдөр ажил, гэр бүл, гэрийн дарамтаас болоод шүүмжлэлд өртсөн мэт мэдрэмж төрнө. Яг одоо бол та амжилтанд хүрэх болно. Амрахад тохиромжтой үе. Гэр бүлийн зүгээс ирэх хүчтэй дайралт нь таныг ядраах магадлалтай байна. Юмыг аажмаар хийхийг хичээ. 

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2014.03.24/  
Үзсэн: 2124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй