Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Монголын эдийн засгийн чуулган" нээлтээ хийнэ

2014-03-24 08:02:47

08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Хангарьд ордны 14 давхарт болно. Зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга нар тулгамдаж буй асуудлаа танилцуулж, нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны дагуу хийгдэж буй ажлуудын явц, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өгнө. Утас: 91040607

09:00 цагт  Төрийн ордонд  "Монголын эдийн засгийн чуулган" нээлтээ хийнэ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг

11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүх ба олон нийт" сэдвээр болон ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт зарлагдсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.Тасганы овооны баруун хойно байрлах Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Утас 70008028,91912312

12:00 цагт сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн, Сагсан бөмбөгийн алдарын танхимын гишүүн Дашнямын Содномзундуй агсаны нэрэмжит ахмадын УАШТ тэмцээн  спортын төв ордонд болно. Утас 88023710 88081047

12:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд МЗЭ-ийн гишүүн, "Алтан өд" шагналт яруу найрагч Г.Баярын "Тэнгэрийн сүм-Эх орон" тайлан тоглолтын талаар хэвлэлийн хурал хийнэ. Хэвлэлийн хуралд Г.Баяр болон "Болор цом"-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, шүүмж судлаач, зохиолч П.Батхуяг, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч В.Нэргүй, "Яруу сэтгэгч" ТББ-ын тэргүүн Ж.Лувсандорж, Залуу зохиолчдын нэгдлийн тэргүүн, яруу найрагч Н.Минжинсайхан, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч М.Наранболд, зураач, яруу найрагч Г.Мөнхбаатар нар оролцоно. Утас: 89119808, 96029808, 88842471, 88028241, 89557025, 88167000.

15:00 цагт Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдрийг тохиолдуулан сүрьеэтэй тэмцэх өдрийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан зэрэг холбогдох байгууллагууд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, иргэдэд ЭМЯ-ны хурлын “Б” зааланд мэдээлэл өгнө.

18.00 цагт Кемпински зочид буудлын “Алтай” танхимд Монголын Бизнесийн Зөвлөл, Хөрөнгө Оруулалтын Газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах бөгөөд “Арева Монгол” компанийн Ерөнхий захирал Тьерри Плэзант мэдээлэл хийнэ.

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: "Монголын эдийн засгийн чуулган" нээлтээ хийнэ  
Үзсэн: 2214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-24 13:14
СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн газар яаралтай зарна. Утас 99084179

Бидэнтэй нэгдээрэй