Энэ сарын 21-нд монгол хүн сансарт ниссэний 33 жилийн ой тохиолоо. Ойг тохиолдуулан Монгол цэргийн музей, “Сансар” сан, Монголын марк цуглуулагчдын холбоо хамтран “Сансар судлал”-ын бэсрэг үзэсгэлэн Монгол цэргийн музейд нээлтээ хийсэн байна.
Үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа сансар судлалын бүтээлүүд, зарим эд өлгийн зүйлс болон “Сансар” сангийн гүйцэтгэх захирал, бэлтгэл хурандаа Я.Даваасамбуу, Монголын марк цуглуулагчдын холбооны гишүүн, бэлтгэл ахмад Н.Чинбат, Утасны карт цуглуулагчдын холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Алтангэрэл нарын хувийн цуглуулга дэлгэгджээ.
Цуглуулагч “Сансар” гэх Н.Чинбат нь дэлхийн болон Ази тивийн үзэсгэлэнгээс таван удаа хүрэл медаль, нэг удаа мөнгөн медаль хүртсэн бол Б.Алтангэрэл тив, дэлхийн маркийн үзэсгэлэнд 11 удаа оролцсоноос 10 удаад нь медаль хүртэж байсан туршлагатай, нэн баялаг цуглуулгатай юм байна.
“Сансар судлал”-ын бэсрэг үзэсгэлэн нээлтээ хийжээ | ||
Үзсэн: 1784 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.