![](/uploads/201403/news/thumb/b3bc8e64cb5151f93fa8d251cd8d3c17_x3.jpg)
Булган аймгийн хөдөөгийн нийт сум, тосгон хогийг төвлөрсөн цэгт хөглөрүүлж төвийнхөө орчин, газрын хөрс, улмаар агаарыг бохирдуулахгүйн тулд булж даран хөрсийг нь нөхөн сэргээх ландфилийн аргыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ Булган” хөтөлбөрт заасны дагуу аюулгүй орчинд аж төрөх боломж бүрдүүлж, улмаар “Ногоон хөгжлийн загвар аймаг” болох зорилтоо хэрэгжүүлэхээр тендер зарлан “Да Чи Ву” компаниар бэлтгүүлсэн хог хаягдлыг ландфилийн аргаар дарж булах тракторыг сум, тосгоны удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Байгаль орчны сангийн байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний 800 сая төгрөгийн санхүүжилтээр бэлтгэсэн “Votoi-wz25-16” маркийн энэхүү трактор нь хаягдал хогийг түрж бөөгнүүлэх, ухаж хутган ачих төхөөрөмжтэйгөөр ажиллана.
Энэхүү аргыг бүрэн нэвтрүүлэхийн тулд сум бүрийг хог ачих авто машинтай болгохоор худалдан авах ажиллагааны албанаас тендер зарлажээ.
Хөдөөгийн сум, тосгоныхонд хог цэвэрлэгээний трактор олголоо | ||
Үзсэн: 1437 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.