Шууд Chart

Эдийн засгийн чуулган эхэллээ

2014-03-24 09:54:07

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монголын эдийн засгийн чуулган” өнөөдөр 09:00 цагаас Төрийн ордонд эхэллээ. 

Одоогоор чуулганыг нээж, Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдал, цаашид баримтлах бодлого, чиглэлийн талаар  Ерөнхий сайд Н.Алтанхуяг илтгэл тавьж байна.
 
Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү чуулга уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, эдийн засагт тулгамдсан асуудлуудыг олон улсын болон дотоодын шилдэг мэргэжилтнүүд хэлэлцэнэ.  
 
Түүнчлэн Дэлийн эдийн засгийн форумын төслийн баг Монгол Улсын хөгжлийн зураглалын хувилбаруудыг танилцуулах юм.    
 
Өнгөрсөн жилийн чуулганы үеэр Монгол Улсын төсвийн шинэтгэл, байгаль орчин, ногоон эдийн засаг, улсын бүртгэлийн шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн шинэчлэл, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гэсэн бизнесийн орчны шинэтгэлтэй холбоотой олон асуудлыг авч хэлэлцэж байсан билээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Эдийн засгийн чуулган эхэллээ   
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй