Шууд Chart

Туркийн тал Сирийн байлдааны онгоцыг сөнөөжээ

2014-03-24 10:06:17

Туркийн батлан хамгаалах хүчин агаарын хил зөрчсөн Сирийн байлдааны онгоцыг сөнөөсөн гэж тус улсын Ерөнхий сайд Режир Таип Эрдоан дэмжигчдийнхээ оролцсон цуглаан дээр мэдэгдсэн байна. Сирийн тал агаарын хилийг зөрчсөн учраас хатуу хариу арга хэмжээ авах ёстой байсан гэж Эрдоан мөн анхааруулжээ. Гэхдээ Сирийн Засгийн газар Туркийн үйлдлийг жигшмээр түрэмгийлэл гээд, байлдааны онгоц тухайн үед Сирийн нутаг дэвсгэр дээгүүр нисч байсан гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Сирийн босогчид болон Засгийн газрын хүчнийхний хооронд байлдаан болсон бүс нутагт энэ хэрэг явдал болж өнгөрчээ. Сирид гурван жил үргэлжилсэн зөрчил үймээн хөрш улсуудад нь ч нөлөөлөөд байгаа юм. НҮБ-аас мэдээлснээр зөрчил, мөргөлдөөний уршгаар Сирид 100 мянга гаруй хүн амь үрэгдсэний зэрэгцээ 6.5 сая хүн орон гэрээсээ дайжсан байна. Мөн 2.5 сая хүн эх орноо орхиж, гадны улс руу дүрвэжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Туркийн тал Сирийн байлдааны онгоцыг сөнөөжээ  
Үзсэн: 2073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй