Шууд Chart

“UB construction” аппликэйшн бэлэн боллоо

2014-03-24 13:12:28

Дэлхийн хамгийн анхны авто зам барилга байгууламжийн мэдээллийг гар утаснаасаа авах “UB construction” аппликэйшн бэлэн боллоо.
Энэхүү аппликейшнийг “Баяжуулсан хиймэл дүрслэл” технологийг ашиглан Мобиком компани бүтээсэн бөгөөд объектын байршил, чиглэл, хүрэх алслалыг тодорхойлох боломжтой төдийгүй хэзээ ч хаанаас ч Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, орон сууц, зам засварын ажил, түүний тусгай зөвшөөрөл хууль ёсны эсэхийг иргэдэд олгох юм.

1. Барилга, замын мэдээллийн байршлыг харах
2. Барилга, замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл харах
3. Барилга, замтай холбоотой гомдол, санал хүсэлт илгээх
4. Зам засварын талаар серверээс мэдээлэл авах боломжтой
 
Эдгээр мэдээллийг авахын тулд Иргэн тухайн баригдаж буй барилга, замын ажил /зөвхөн суурь нь тавигдсан байсан ч болно/ руу өөрийн гар утсаа хандуулж, өөрийн амьдардаг болон шинээр худалдаж авах гэж байгаа байр, орчныхоо  мэдээллийг нэг дороос иж бүрнээр нь авахаас гадна сонгосон орчныхоо 10 объектын байршлын мэдээллийг зай харгалзахгүйгээр авах боломжтой болно гэсэн үг  юм.  
 

 Аппликэйшнийг  татаж авах холбоос
 
iOS: https://itunes.apple.com/de/app/ub-construction/id834363464?l=en&mt=8
Андройд гар утсанд зориулсан:
https://play.google.com/store/apps/details?id=com.qluedo.ub

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“UB construction” аппликэйшн бэлэн боллоо   
Үзсэн: 4621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2014-04-01 14:08
boloogui baileee dahiad 5 jil saitar yanzlaad butsaad ir hehehe

Бидэнтэй нэгдээрэй