Шууд Chart

“Буянт-Ухаа” хороололд 8653 иргэн бүртгүүлээд байна

2014-03-24 13:36:34

Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд барьж буй “Буянт-Ухаа-1” хороололд орон сууц авах хүсэлтэй иргэдийн бүртгэл энэ сарын 10-ны өдрөөс эхлэн, өнөөдөр 18:00 цагаас дуусгавар болж байгаа.

Өнөөдрийн байдлаар 8653 иргэн ТҮЦ машинаар дамжуулан бүртгүүлээд байгаа бөгөөд “Буянт-Ухаа-1” хороолол нь 1764 айлын есөн давхар бүхий 28 барилга юм.
 
Нийт 1764 айлын 60 хувьд нь төрийн албан хаагч, 40 хувьд нь залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулахаар Засгийн газраас шийдвэр гаргасны дагуу бүртгэлд хамрагдсан иргэдийг санамсаргүй шүүлтийн аргаар тодруулах аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Буянт-Ухаа” хороололд 8653 иргэн бүртгүүлээд байна   
Үзсэн: 1249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй