С.Батзаяа
Гачуурт тосгоны 85 дугаар сургуулийн балансад байгаа Шар хоолойн аманд байрлах бага сургуулийн барилга, Улиастайн фермд байрлах бага сургуулийн ашиглалтгүй барилга, Баянзүрх дүүргийн УС-15 уурын зуухны ашиглалтгүй хэсгийг хувьчлах аж. Мөн Багахангай дүүргийн Бамын дэлгүүрийн барилга, агуулах, Багануур дүүргийн II хорооны өрхийн эмнэлгийн хуучин байр, Хан-Уул дүүрэгт 24 дүгээр сургуулийн ажилчдын ашиглалтгүй барилга зэрэг объект юм. Дээрх барилга, байгууламжыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах аж. Одоогоор үнэлгээг тогтоогоогүй байгаа бөгөөд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж хэлбэрээ тогтоолгосны дараа Өмч хувьчлалын комиссын хурлаас үнэлгээг тогтоох юм байна. Энэ онд мөн хэд хэдэн цэцэрлэг, хороо болон цагдаагийн нэгдсэн цогцолбор барилгууд барихаар төлөвлөжээ. Эдгээрийг улсын комисс хүлээж авсны дараа нийслэлийн өмчид бүртгэх гэнэ.
Энэ онд нийслэлд найман байгууламжийг хувьчилна | ||
Үзсэн: 1603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.