![](/uploads/201403/news/thumb/41ddc35955aab496c77f15f9162aab03_x3.jpg)
Бaйгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 26-ны өдрийн 14:00 цагт Төрийн ордны “А” танхимд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж, “Усны салбарын хууль эрх зүйн тогтолцоо, усны нөөц, ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд” сэдвээр Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрах, “Ус хэмнэлт ба технологийн асуудал” сэдвээр “Монголын усны түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Басандорж, “Ус хангамж ба тогтвортой хөгжил” сэдвээр Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг нар илтгэл тавьж санал бодлоо солилцон хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
“Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг болно | ||
Үзсэн: 1236 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.