![](/uploads/201403/news/thumb/af9ec77a573ffb3d5e12922b94781afa_x3.jpg)
Ус бол чандмань эрдэнэ. Энэ ч утгаараа хүмүүсийн хамгийн их хэрэглэж байгаа ус нь цэвэр болоод стандартын шаардлага хангасан байх ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн усны чанар мууг нийслэл хотын иргэд болоод уг аймгийн уугуул иргэд хүртэл ярьдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас аймаг, нийслэл болон иргэдийн хэрэглэж байгаа усанд шалгалт хийсэн байна.
Шалгалтаар Говь-Алтай аймаг хатуувтар устай аймаг болох нь тогтоогдсон байна. Мөн Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ, Цогт, Цээл, Бугат, Дарви, Алтай, Есөнбулаг сумын төвийн худгийн усны мөнгөний агууламж хэт өндөр буюу 17-142 дахин их агууламжтай байгаа нь тогтоогджээ. Говь-Алтай аймгийн Чандмань, Тайшир, Есөнбулаг сумын төвийн ундны усан дахь төмрийн агууламж стандарт үзүүлэлтээс хэт өндөр усыг хүн ам хэрэглэж байна. Говь-Алтай аймгийн Шарга (0.37 мг/л), Бигэр (0.14 мг/л), Чандмань (0.09 мг/л), Эрдэнэ (0.08 мг/л) сумын худгийн усанд хар тугалга ундны усны эрүүл ахуйн шаардлага (0.01 мг/л) хангахгүй байна гэдэг нь мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шалгалтаар тогтоогдсон байна. Ингээд бодохоор өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн иргэдийн ууж хэрэглэж байгаа ус нь стандарт хангаагүйн дээр иргэдийн өвчлөх нэгэн гол зүйл болсоор байна.
Усны асуудалтай холбоотойгоор тус аймгийн төв Есөнбулаг сум, Алтай хотод өвчлөл илүүтэй байдаг бөгөөд эрүүл мэндийн салбарын ачаалал ихсэж, нялхас өтгөсийн эрүүл мэндийн асуудал ноцтойгоор тавигдах боллоо. Мөн түүнчлэн Алтай хотын хүн амын дийлэнх хэсгийг залуучууд эзэлдэг бөгөөд Алтай нутгийн ирээдүй болсон залуусдаа ч гэсэн санаа зовних нь зүйтэй болоод байна.
Говь-Алтайчууд эрүүл мэндийн шаардлага хангаагүй усыг хэрэглэсээр байна | ||
Үзсэн: 1602 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.