![](/uploads/201403/news/thumb/62f580cc6a383df710d9cc60a0fb6187_x3.jpg)
Бохир ус зайлуулах орчин үеийн систем нэвтрээгүй газруудад хэрэглэж болох байгальд ээлтэй жорлонг эрдэмтэд танилцууллаа.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Энэтхэгийн Шинэ Дели хотод “Bill and Melinda Gates” сангийн үзэсгэлэн болжээ.
Тус сангаас ус, эрчим хүчний хамгийн бага хэрэглээтэй жорлонг дахин бүтээх хөтөлбөрийг санхүүжүүлсэн юм.
Дэлхийн хүн амын гуравны нэг буюу хөгжиж буй улсуудын 2.5 тэрбум хүн бохир усны орчин үеийн системд холбогдоогүй байдаг ажээ.
Үзэсгэлэнгийн үеэр дэлхийн өнцөг булан бүрийн их, дээд сургууль, компаниуд өөрсдийн бүтээлийг толилууллаа.
Үзэсгэлэнд 16 бүтээл оролцож, Хятадын нэг компани нарны зай хураагуурыг ашиглан хүний ялгадсыг задалдаг жорлонг танилцуулсан юм.
Уг жорлон нь хүний ялгадсыг халуун агаартай хоолойгоор дамжуулан хатааж, ялгадаг байна. Мөн бохир усны систем хэрэггүйн дээр гүний усыг бохирдуулдаггүй аж.

Байгальд ээлтэй жорлонг танилцууллаа | ||
Үзсэн: 1376 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.