Шууд Chart

БНАУ-ын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйн сайдтай уулзав

2020-01-24 10:18:28

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020"-д оролцох зорилгоор ХБНГУ-ын Берлин хотноо ажлын айлчлалаар ажиллаж байна. Чуулга уулзалтын үеэр Бүгд Найрамдах Аргентин Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйн сайд Луис Евгенио Бастерратай болон албаны бусад хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр хоёр орны хооронд мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоноос гадна Монгол орны зүүн бүсийн малын эрүүл мэндийг сайжруулах, малыг эрүүлжүүлэх чиглэлээр хамтран төсөл хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэлээ. Энэхүү төслийг НҮБ-ын дэргэдэх Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ба Аргентин Улсын талаас мал эмнэлгийн мэргэжлийн байгууллага болох СЕНАСА хариуцах болохыг мэдэгдсэн.

Мөн хоёр улс хамтран НҮБ-ын Ерөнхий ассемблейн хурлаар "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийг тунхаглан зарлуулах, олон улсад нүүдлийн уламжлалт мал аж ахуйг сурталчлах, таниулах жилийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эцэст хоёр тал Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, ирээдүйн хамтын ажиллагаа, түүний хүрээ, хугацааг баталгаажууллаа. Санамж бичгийн хүрээнд ажлын төлөвлөгөө боловсруулан цаашид ажиллахаар санал нэгдэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ


БНАУ-ын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйн сайдтай уулзав  
Үзсэн: 493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй