Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр ОХУ-ын “Интер РАО-Экспорт” компанийн Ерөнхий захирал М.И.Сергеев-ийг өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр “Интер РАО-Экспорт” компанийн Ерөнхий захирал М.И.Сергеев тус компанийн зүгээс Монгол Улсын эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр монголын талтай хамтран, энэ хүрээнд Улаанбаатар хотын “ДЦС-3” хүчин чадлыг шинэчлэн нэмэгдүүлэх төслийг монголын талтай хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл хийв.
Элчин сайд Д.Даваа 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г манай хоёр улсын төрийн тэргүүн нар байгуулсан явдал нь Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гарсаныг цохон тэмдэглэж, 2019 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын манай хүрээнд “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан тул эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг мэдэгдсэн байна.
ОХУ-ын “Интер РАО-Экспорт” компанийн Ерөнхий захирлыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 721 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.