Шууд Chart

“Футзалын дээд лиг-2020” тэмцээн хагас жил үргэлжилнэ

2020-01-24 10:41:19

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг футзалын хамгийн том тэмцээн “Футзалын дээд лиг-2020” тэмцээний техникийн зөвлөгөөн, хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо.

“Футзалын дээд лиг” энэ сарын 25-наас ирэх долоодугаар сарын 25-ныг хүртэл бүтэн зургаан сарын турш үргэлжлэхээрээ өмнөх жилүүдээс онцлогтой юм.

“Унаганууд”, “Монголын Тэмүүлэл”, “Арвис”, “Алдарын Дайчид”, “Би Си Эйч Лионс”, “Хан-Уул”, “Улаанбаатарын Мазаалайнууд”, “Аврагч”, “Сор”, “Хараацай”, “Эрхэс” гэсэн 11 клуб “Футзалын дээд лиг”-т өрсөлдөхөд бэлэн болоод байна.

Футзалын төрөл хөлбөмбөгөөс тусдаа зохиогдож буй анхны улирал учраас баг тамирчид энэ төрөлд илүү цаг зав зарцуулж, дагнан амжилт үзүүлэх боломж нээгдэнэ.

Футзалын дээд лигт орсон тоглогчид солилцооны цонхоор хөлбөмбөгийн багт шилжиж болохгүй юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Футзалын дээд лиг-2020” тэмцээн хагас жил үргэлжилнэ  
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй