Шууд Chart

“Монголд буддын шашныг дахин сэргээсэн нь” арга хэмжээ Британийн төв номын санд болов

2020-01-24 10:45:57

Британийн төв номын сангийн зүгээс Буддын шашинтай холбоотой соёлын өвийг танилцуулах, номын санд хадгалагдаж буй шашны ном, судрыг нийтэд дэлгэн үзүүлэх дөрвөн сарын аяныг зохион байгуулж буйтай холбогдуулан “Монголд буддын шашныг дахин сэргээсэн нь” арга хэмжээг Британийн төв номын санд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Лондон дахь ЭСЯ-наас зохион байгуулав.

Арга хэмжээнд “Дэчин Чойн Тавши Сүмбэрлэн” хийдийн тэргүүн лам Ц.Пүрэвдорж Монголоос урилгаар ирж оролцсон бөгөөд тэрээр Монголд бурханы шашин анх дэлгэрсэн түүх, түүний онцлогийн талаар болон Буддын шашныг 1990 оноос дахин сэргээсэн талаар уулзалт яриа хийв. Уулзалтад 100 гаруй гадны иргэн оролцож, сонирхсон асуултдаа хариулт авлаа.


“Монголд буддын шашныг дахин сэргээсэн нь” арга хэмжээ Британийн төв номын санд болов   
Үзсэн: 686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй