![](/uploads/201403/news/thumb/6eded0ca1f9718fdb3808e52fa4a89c5_x3.jpg)
Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдааны үеэр Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газруудаас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн цагдаагийн газар энэ сарын 7-20-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 24659 мэдээ, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 2641 нэгж буюу 12.0 хувиар, 961 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 324 нэгж буюу 50.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нийслэлийн шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд гуравдугаар сарын 8- 22-ны өдрүүдэд иргэд, байгууллагаас 107 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл иржээ. Ирсэн гомдол, мэдээллийг зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж 100 хувь шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 34.6 хувийг орон сууцтай холбоотой, 35.5 хувийг цахилгааны доголдолтой холбоотой асуудал эзлэж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 0.9 хувиар, орон сууцтай холбоотой гомдол дөрвөн хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Харин Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газарт сүүлийн 14 хоногийн байдлаар зам тээврийн ослын нийт 308 дуудлага бүртгэгджээ. Үүнээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 164, осол, зөрчлийн шинжтэй 144 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг хоёр бүртгэгджээ.
Зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь эрсджээ | ||
Үзсэн: 1451 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.