Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хариуцсан нутаг дэвсгэртээ согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад өдөр тутмын хяналт шалгалтыг хийж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ.
Согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад давхардсан тоогоор 801 удаа хяналт шалгалт хийж, 34 зөрчилд 8.350.000 төгрөгийн торгууль ногдуулж, удаа дараа хууль зөрчин ажилласан найман аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
Тамхины хяналтын тухай хуулийг зөрчин хориглосон цэгт тамхи худалдсан 32 иргэнийг 1.500.000 төгрөгөөр торгож, 87 хайрцаг, 77 ширхэг тамхийг авч дүүргийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс өдөр тутмын шалгалт хийлээ | ||
Үзсэн: 1550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.