"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас ирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Өчигдөр 19 цаг 30 минутын үед дэд хороо гаргасан шийдвэрээ хэвлэлийнхэнд мэдээллээ.
Халдашгүй байдлын дэд хорооноос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн байна. Асуудлыг УИХ-ын холбогдох байнгын хороод хэлэлцсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэж шийдвэрлэх юм байна. Өчигдөр үдээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх Н.Номтойбаярыг бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах саналыг хэлсэн байна.
| УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжлээ | ||
| Үзсэн: 589 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.