Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойн үеэр үзэгчдийн хүртээл болох “Галдан хаан” жүжгийг Ховд аймгийн Хөгжимт драмын театрт тоглуулахаар “BNS Урлаг маркет” компани ажиллаж байна.
Тус компани “Галдан хаан” төслөө ССАЖЯ болон Соёл урлагийг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа юм.
Жүжгийн зохиолыг МЗЭ-ийн шагналт Н.Сүхдорж бичсэн бөгөөд хөгжмийг Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд бичсэн байна.
Харин жүжгийн ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгор ажиллаж байгаа ажээ. Мөн зөвлөх уран бүтээлчдийн баг өнгөрсөн баасан гарагт Ховд аймгийг зорьсон бөгөөд энэ долоо хоногт жүжгийн уран бүтээлчдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох ажээ.
“Галдан хаан”-ы сонгон шалгаруулалт болно | ||
Үзсэн: 1570 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.