Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Ахмад настангуудад тулгамдсан асуудал” сэдвээр хэвлэлийн бага хурал болно

2014-03-25 06:19:39

10:00 цагт Төрийн үйлчилгээг иргэдэд хялбар хүргэх зорилгоор нийслэл, Улсын бүртгэлийн Ерөнхий газартай хамтран ажиллахаар боллоо. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ Хангарьд ордны 14 давхарт болно. Утас: 325044

10:00 цагт ХУД-ийн хурлын зааланд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын санаачилгаар гэр хороололд тулгамдаж байгаа инженерийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн “Гэр хорооллын хөгжил-Инженерийн дэд бүтэц” сэдэвт уралдааны сонгон шалгаруулалт болно. Утас: 344477,91912173

10:40 цагт БОНХЯ, БНСУ-ын БОЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд ах дүү Тусгай хамгаалалттай газар байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа БОНХЯ-ны Хаан танхимд болно. Утас: 99894441 99130782

12:00 цагт Монгол Улсад “Ахмад настангуудад тулгамдсан асуудал” сэдвээр Монголын Ахмадын Холбооноос МҮОНРТ-ИЙН Олон Нийтийн Мэдээллийн Төвд  хэвлэлийн бага хурал хийлгэнэ.

12.00 цагт сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хэлэлцүүлэг “Өдрийн сонин”-ны Асуух эрхийн танхимд  болно. Хэлэлцүүлэгт Сонгуулийн тухай хуулийг боловсруулах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нар ирэх бол Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Ганхүү, Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Дугаржав нар оролцоно.

13:00 цагт Эрүүл органик хүнс үйлдвэрлэгч, үндэсний брэнд Оргио тахиа Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мал эмнэлэг, биотехнологи болон Биологийн нөөцийн менежментийн сургуулиудтай урт хугацаанд хамтран ажиллах гэрээнд  гарын үсэг зурах ёслол ХААИС Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн байранд болно.

13:00 цагт ХБНГУ-д сэргээн засварлалтанд орсон археологийн олдворуудаар дэглэсэн "ТАЛЫН МОРЬТОН ДАЙЧДЫН ӨВ СОЁЛ" үзэсгэлэн 4-р сарын 08-ны өдөр нээлтээхийхтэй холбогдуулан Монгол Ньюс хэвлэлийн төвд  ССАЖЯ-ны "Палеонтологи, археологийн музейн шинэчлэл"төсөл, ШУА-ын Археологийн Хүрээлэн, Монголын Үндэсний Музей хамтран мэдээлэл хийнэ.

14:00 цагт "Буяннэмэхийн таван хором" яруу найргийн наадам Буяннэмэхийн Номын өргөөнд  болно. Хаяг ТБД андуудаас 25 явах замд буюу Төмөр замын соёлын ордоны хажууд байршилтай. Утас 99048160, 89119808, 96029808

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: “Ахмад настангуудад тулгамдсан асуудал” сэдвээр хэвлэлийн бага хурал болно  
Үзсэн: 3104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-25 13:46
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, Хатуу хучилттай замаар холбогдсон. хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарлаа.Утас 99084179

Бидэнтэй нэгдээрэй