
Хэнтий аймгийн Батноров сумын харьяат малчин, сумын алдарт уяач А.Бартааны хотод 2020 оны ууган унага төржээ. Шинэ он гарснаас хойш улсын хэмжээнд анхны төл ийнхүү Монгол Улсын алтан хөрс дээрээ тэнцэж байгаа нь энэ юм.
Тэднийх долоодугаар баг, Бэрхийн Нарангийн ар гэдэг газар өвөлжиж буй бөгөөд анхны унага нь энэ сарын 3-нд, дараагийнх нь 27-нд гарсан бөгөөд хоёулаа охин унага аж.
Мөн хоёр унаганы эх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын жижиг зээрдийн төл бол эцэг тал нь А.Бартааны саарал азарга юм байна.
Энэхүү саарал азарга нь 2017 онд аймгийнхаа шилдгээр шалгарч байсан хурдан буян гэнэ.
Хэнтий аймгийн Батноров суманд 2020 оны ууган унага | ||
Үзсэн: 2831 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.