Шууд Chart

Засгийн газар маргааш ээлжит хуралдаанаа хийнэ

2020-01-28 17:54:20

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу 2020 оны нэгдүгээр сарын 29-ний Лхагва гарагт болно. Тус хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үйлдвэр шинээр барьж ашиглалтад оруулах, “Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлах, Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.

Мөн “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах нөхцөл шаардлагын талаар болон шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээ зэрэг асуудлуудыг танилцуулах юм.

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлан боловсруулсан Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт

Ц.Нямдорж

2.

Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын 3 дахь илтгэлийн тухай

Ц.Нямдорж

3.

Үндэсний хөтөлбөр батлах тухай (Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх)

Ё.Баатарбилэг

4.

Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай

Ч.Улаан

5.

“Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлах тухай

Ч.Улаан

6.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр шинээр барьж ашиглалтад оруулах тухай (Амгалан)

Ц.Даваасүрэн

7.

Бусад асуудал*

У.Хүрэлсүх

 

Танилцуулах асуудал

 

8.

“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах нөхцөл шаардлагын талаар

Л.Оюун-Эрдэнэ

9.

“Эрдэнэс бонд” гаргах арга хэмжээний талаар

Л.Оюун-Эрдэнэ

10.

Гадаад харилцааны сайд олон улсын арга хэмжээнд оролцох талаар

Д.Цогтбаатар

11.

Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний талаар

Д.Сумъяабазар

12.

“Эрдэнэс-силвер ресурс” ХХК-ийн үйл ажиллагааны талаар

Д.Сумъяабазар

 


Засгийн газар маргааш ээлжит хуралдаанаа хийнэ  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэд [127.0.0.xxx] 2020-01-28 21:10
Ийм их хурал нэртэй луйварчид гэмт хэрэгтэнүүдийн үүр уурхайтай байхад хурал мурал гээд яахав,урвагч гишүүдээ намаасаа хөөж их цэвэрлэгээ хийгээч

Бидэнтэй нэгдээрэй