Энэ сарын 22-нд Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээн болж аваргуудаа тодрууллаа. Худалдаа Хөгжлийн банкны нэрэмжит “Ой тогтоолтын улсын аварга-2014” оюуны спортын IV тэмцээний эцсийн шалгаруулалтад 9-34 насны 52 тамирчин оролцсон байна.
Эцсийн шалгаруулалт нэр-царай тогтоолт, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, олон багц хөзөр, түүхэн үйл явдал, баганан дахь үгс, хөзрийн дараалал зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах арван төрлөөр явагджээ. Тэмцээний дүн гарахад 15 настай, ой тогтоолтын их мастер Ц.Бат-Эрдэнэ ерөнхий болон дунд насны ангиллаас 14 медаль хүртэн, 5456 оноогоор тэргүүлж цом, нэг сая төгрөгөөр шагнуулсан байна. Тэрээр мөн дунд насны ангиллын хоёр төрөлд өөрийн эзэмшиж байсан дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоож чансаагаараа дэлхийд 15 байрт бичигджээ.
Нийлбэр оноогоор хоёрдугаар байрт их мастер Ө.Сэнгэсамдан (4909 оноо), гуравдугаар байрт их мастер С.Цогбадрах (4687 оноо) нар шалгарсан байна.
Дунд насны ангилалд нийлбэр оноогоор нэгдүгээр байрт их мастер Ц.Бат-Эрдэнэ (5456 оноо), хоёрдугаар байрт З.Цэцэгзул (4081 оноо), гуравдугаар байрт Э.Пүрэвжав (3621 оноо) тус тус шалгарчээ.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр оюуныг дэмжигч Худалдаа Хөгжлийн Банк, мэдээллийн ивээн тэтгэгчээр Рояаль HD телевиз, Монголын Сайтын Холбоо тус тус ажиллажээ.
Медальт байрт шалгарсан тамирчид Япон, Англи, Герман, Филиппин, Швед зэрэг олон улсын нээлттэй тэмцээнүүдэд оролцох эрхийг авсан байна. Мөн ирэх дөрөвдүгээр сард АНУ-д дэлхийн шилдэг 16 тамирчны дунд явагдах “Extreme Memory Tournament” тэмцээнд их мастер Ц.Бат-Эрдэнэ оролцож дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх аж.
Ой тогтоолтын шилдгүүд тодорлоо | ||
Үзсэн: 1401 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.