Шууд Chart

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор сэдвээр илтгэл тавив

2020-01-30 10:17:15

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн энэ нэгдүгээр сарын 28-ны өдөр Женевийн их сургуулийн Европын болон олон улсын засаглалын ахисан түвшний магистрын хөтөлбөрийн оюутнуудад Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор сэдвээр илтгэл тавив.

Тэрбээр Евразийн бүс нутгийн гео стратегийн ач холбогдол, их гүрнүүдийн ашиг сонирхол, “Бүс ба зам” санаачилга, түүний хүрээн дэх Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор зэрэг өргөн хүрээний асуудлаар мэдээлэл хийж, санал солилцов. Түүнчлэн эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслүүдэд Швейцар болон Монгол Улсын “гуравдагч хөрш” бусад улс оролцох нь нээлттэй болохыг онцлов.  


Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор сэдвээр илтгэл тавив   
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй