
Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний урьдчилсан шатны плей-оффын тоглолт үргэлжилж байгаа билээ.
Энэ хүрээнд Мьянмар Улсын Янгон хотноо “Янгон Юнайтед” болон Бруней Улсын “Индера SC” багууд хариу тоглолтоо хийлээ.
Тус тоглолтын шүүгчдийн бүрэлдэхүүнд Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ багтан ажилласан юм.
Тоглолт 3:1-ийн харьцаатай талбайн эзэн “Янгон Юнайтед” багийн ялалтаар өндөрлөв. Ингэснээр “Янгон Юнайтед” хоёр тоглолтын нийлбэр 9:2-ын харьцаатай цааш өрсөлдөх эрхээ авлаа.
Шүүгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь танилцуулбал:
Талбайн шүүгч: Хо Вай Син (Хонг Конг)
Туслах-1: Ло Юүк Мин (Хонг Конг)
Туслах-2: Со Кай Ман (Хонг Конг)
4-р шүүгч: Б.Хаш-Эрдэнэ (Монгол)


Монгол шүүгч өндөр зэрэглэлийн тоглолтыг дэнсэллээ | ||
Үзсэн: 1822 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.