
Монголын хөлбөмбөгийн холбоо жил бүрийн хоёрдугаар сарын 19-ний өдрийг “Үндэсний
шигшээ багийн өдөр” болгон хамтдаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Уг хүрээнд хөлбөмбөгт хайртай, хөлбөмбөг сонирхогч хүүхэд багачуудын дунд “Би шигшээ багтайгаа хамт” сэдэвт гар зургийн уралдааныг спортын тэргүүлэгч бренд "Жома" брендтэй хамтран зохион байгуулахаар болжээ.
Уг уралдаан гурван насны ангилалаар явагдах бөгөөд насны ангилал тус бүрт эхний дөрвөн байрыг тодруулан шагнаж, шилдгийн шилдэг зургийг ирэх гуравдугаар сарын 31-нд Улаанбаатар хотноо болох ДАШТ-2022, ААШТ-2023 урьдчилсан шатны Монгол-Японы түүхэн тоглолтын постерын зураг болох юм байна.
Насны ангилалыг тодруулбал, 6-9, 10-13, 14-16 гэсэн бол бүтээлийг ирэх хоёрдугаар сарын 18-ны 13:00 цаг хүртэл хүлээн авах аж.
“Би шигшээ багтайгаа хамт” гар зургийн уралдаан зарлагджээ | ||
Үзсэн: 1791 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.