Шууд Chart

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ

2020-01-30 15:20:33

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокуророос тавьсан саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж, нууц санал хураалт явуулжээ. Энэ тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах үед Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссаныг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд мэдэгдээд чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэх асуудлын дараалалд орсон дараагийн асуудлыг хэлэлцэх горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат үдээс өмнөх хуралдаанаар энэ талаарх тогтоолын төслийг батлах санал хураалт олонхын санал авч чадалгүй унасан тул уг санал хураалтыг хүчингүй болсонд тооцох горимын санал гаргасан нь дэмжигдлээ. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 37 нь буюу 88.1 хувь нь дэмжив. Уг тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм байна. Үүгээр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.


УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ  
Үзсэн: 2148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
олон түмэн [127.0.0.xxx] 2020-01-30 15:53
Маш зөв шийдвэр гарчээ,цагаа болохоор цаст уулын цагаан арслан талын шоргоолжинд баригдана гэж энэдээ,аархана аархана гэхэд арай дэндүү архаж байсан хүндээ....ямартаа л Дондогын булгийн хүний амь хохирсон хэргийн талаар асуухад ..аа нэг ажилгүй архичин юм байсан,та Хүдэрт нэг эмэгтэйг хүчиндсэн юм уу? гэхэд би мөнгө өгөөд хүслээ хангасан гэх зэргээр нийтийн хэвлэлд ярилцлага өгсөнөөс нь харахад арайч дээ гэж санагдаж байсан шүү?энэ хүнийг их хурлаас мултарч намаас хөөгдсөнд нь тавлаж байгаа юм биш ер нь манай залуучууд хэн нь ч гэсэн дүгнэлт хийгээсэй л гэж байгаа хэрэг

Бидэнтэй нэгдээрэй