
Сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэгд зүй ёсоор тооцогддог Коби Бийн Брайант өнгөрсөн ням гарагт Калифорни муж улсад нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсан билээ. Мөн түүний 13 настай охин Жианна уг осолд өртөж, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Иймд түүний зургийг “NBA”-н шинэ логонд үүрд мөнхлөхийг дэмжсэн челленж “Change.org” цахим хуудсанд нийтлэгджээ.
Мөн уг саналыг дэмжигчид К.Брайантын сүүдэр зураг бүхий өөрсдийн бүтээсэн логоны хувилбаруудаа “Twitter” хуудсандаа нийтэлжээ.
Сонирхуулахад, “NBA”-н одоогийн логонд “Лос-Анжелес Лейкерс” багийн тоглогч асан, өдгөө 81 настай Жерри Уэстийн зураг байдаг бөгөөд Алан Сигелийн бүтээсэн уг логог 1971 оноос хойш ашиглаж байгаа юм.
Коби Бийн Брайантын зургийг “NBA”-н шинэ логонд үүрд мөнхлөхийг хүсчээ | ||
Үзсэн: 2113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.