Шууд Chart

Дүүргүүдийг дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй болгоно

2020-01-31 16:20:29

Улаанбаатар хотыг урт хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр, бодлогын баримт бичгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас боловсруулсан. Тэгвэл энэ ажил дүүргүүдэд хэрэгжихээр болсон байна. Эхний ээлжинд Сонгинохайрхан, Налайх дүүргийг дунд хугацааны бодлогын баримт бичигтэй болгох судалгааны ажил хийгдэж байгаа аж. Энэхүү баримт бичиг боловсруулах багийн төлөөлөлтэй НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа өнөөдөр санал солилцох  уулзалт хийлээ.

Уулзалтаар 2 дүүргийн хүн амын амьжиргааг дээшлүүлэх, ажилгүйдлийг бууруулах, дүүргийн орчин нөхцөл байдлыг сайжруулах гээд олон асуудлыг тусгахаар төлөвлөсөн байна.

НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа уулзалтын үеэр “Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Сонгинохайрхан, Налайх дүүргийн дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулахаар төлөвлөж байна.Ингэснээр Улаанбаатар хотын Захирагчийн дэвшүүлсэн “Хүн төвтэй хот”, “Орчин төвтэй хот”, “Төлөвлөлт төвтэй хот” гэсэн гурван санаачилга дүүргүүдэд хэрэгжих боломж бий болно гэж харж байна” гэлээ.


Дүүргүүдийг дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй болгоно  
Үзсэн: 581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй