Шууд Chart

Монголын ахмадын холбоо МАЧХ-г гэрээгээ зөрчиж байна гэлээ

2014-03-25 16:13:13

Монголын ахмадын холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нарын хүмүүс оролцлоо. Өчигдөр тус холбооны ээлжит бус чуулган хуралдаж ахмадуудад тулгараад байгаа зүйлсийн талаар санал солилцсон байна.

Мөн төрийн гурван өндөрлөгт ахмадуудад тулгамдаад байгаа асуудлын талаар мэдэгдэл, шаардлага хүргүүлэхээр болжээ. Тодруулбал, ахмадуудын гол амьжиргаа нь тэтгэвэр дээр тогтож байна. Иймд барих бодлогоо нэг мөр болгох хэрэгтэй. Түүнчлэн ахмадууд амралт сувилалд амрахад бэрхшээл их тулгарч байна. Жишээ нь Увс, Ховдоос ирж байгаа ахмадууд амралт сувиллын газарт амрахад тулгарч байгаа бэрхшээл нь мөнгө, санхүүгийн асуудал байгаа учир нь ийм мэдэгдэл, шаардлага хүргүүлэхээр болжээ.
 
Энэ үеэрээ мөн МАЧХ-той гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаар бие биенийгээ муулаад, бие биенийхээ дотоод хэрэгт оролцоод явна гэсэн үг биш. Ахмадын төлөө сайн сайхан зүйл хийвэл хамтраад ажиллая гэсэн зарчимтай гэрээ байгуулсан  юм . Гэвч МАЧХ гэрээний  хэд хэдэн зүйлийг зарчиж байна. Тодруулбал, Хамтын ажиллагааны 2.7-д зааснаар Монголын ахмадын холбоо түүний салбаруудын бие даасан байдлыг хангаж ажиллана. Дотоод бүтэц зохион байгуулалтад нь оролцохгүй. Өөрөөр хэлбэл, ажиллах бололцоог хангана. МАЧХ нь ахмадуудын нийтлэг арга хэмжээнд зориулсан үйл ажиллагаа явуулвал Монголын ахмадын холбооны салбар нэгжүүдээр гүйцэтгүүлнэ гэсэн байдаг. Ингээд ТББ-ын үйл ажиллагааг зөрчиж байна гэж хэлж байсан. Гэхдээ энэ холбоог хууль бус байгууллага гэж хэлж байгаагүй гэсэн юм.
 
2013 оны байдлаар  уг холбоонд  31 ахмадын хороо ажиллаж байгаа бөгөөд 7342 удаа ахмадуудаа хүлээн авч уулзжээ. Энэхүү уулзалтад 2900 гаруй настан хамрагдсан байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монголын ахмадын холбоо МАЧХ-г гэрээгээ зөрчиж байна гэлээ   
Үзсэн: 2827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
95.172.56.xxx [95.172.56.xxx] 2014-03-25 16:23
Одобряем и полностью поддерживаем, данное решение. Ура

Бидэнтэй нэгдээрэй