
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, маргааш өдөр Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар нэмж хүйтэрнэ.
2020 оны 02 дугаар сарын 01-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт: 17 хэм, 20 цагт: 21 хэм хүйтэн байна.
2020 оны 02 дугаар сарын 01-ний 20 цагаас 2020 оны 02 дугаар сарын 02-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 27-32 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 18-23 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Дундговийн нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
2020 оны 02 дугаар сарын 03-наас 02 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
3, 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар, 5-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 3, 5, 6-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 25-30 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 4, 6-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн | ||
Үзсэн: 1076 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.