Шууд Chart

Монголын хоккейн баг хамт олныг хүлээн авч уулзлаа

2014-03-25 17:20:13

ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, БТБХЗГ-ын дарга Х.Бакытжан нар өнөөдөр  Арабын Нэгдсэн Эмират улсад болсон Олон улсын хоккейн тэмцээнээс хошой хүрэл медаль хүртсэн Монголын хоккейн баг хамт олныг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Тэд өнөөдөр эх орондоо ирж байна. Мөн энэ үеэр багийн А.Мэргэнийг яамны жуух бичгээр шагнаж урамшуулсан юм.

Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй "Сhallenge Cup" тэмцээн нь энэ сарын 16-22-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо болсон билээ. Монголын шигшээ баг эхний тоглолтоо өнгөрсөн жилийн аварга Тайваны багтай хийж 3-10 харьцаагаар ялагдсан ч Хонгконг (9:2), Тайланд (8:2), Кувейт(3:1) улсын шигшээг тус тус ялж Арабын Эмиратын багтай мөнгөн медалийн төлөө тоглосон боловч талбайн эздэд 3:1 харьцаагаар хожигдсоноор хүрэл медалийн эзэд болсон билээ. Монголын тамирчид хоёрдугаар үеийг дуустал 1:1 оноотой тэнцүү тоглолттой явж байсан боловч сүүлийн үед хоёр оноо алдаж ялагдсан юм. Ийнхүү хүрэл медаль хүртсэн нь өнгөрсөн оны амжилтаа бататгасан явдал боллоо. 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монголын хоккейн баг хамт олныг хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 1373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй