Шууд Chart

Архинаас гарсан хүмүүс клуб байгууллаа

2014-03-25 17:44:08

Багануур дүүргийн Засаг даргын захирамжаар “Амьдралын дасгалжуулагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Дүүргийн төдийгүй Монгол Улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод байгаа архидалтыг бууруулах, архинд донтсон иргэдийг архинаас гаргах, нийгмийн үйлчилгээг хүргэх, гэр бүлийн хүчирхийлэл дарамтыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөр үр өгөөжөө өгч 14 иргэн архинаас бүрэн татгалзаж хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт хамрагдаад байна.

Харин архинаас татгалзсан иргэдийн уулзалт өнөөдөр болжээ. Эдгээр 14 иргэн өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр нэгдэн дүүргийн Засаг даргын дэргэд “Амьдралын дасгалжуулагч” клубыг байгуулан өөрсөдтэйгөө адилхан алдаж эндэн, архины хамааралтай болсон хүмүүст туслахаар болсон байна. "Амьдралын дасгалжуулагч” хөтөлбөрийн гурван сарын зардал 3.186.100 төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргажээ.

Багануур дүүргийн хэмжээнд эрхэлсэн тодорхой ажилгүй, архи байнга хэтрүүлэн хэрэглэдэг 170 гаруй иргэн байдаг гэсэн судалгаа байдаг. Цаашид эдгээр хүнийг нийгэмшүүлэх тал дээр ч төр захиргааны байгууллагаас анхааран ажиллахаар төлөвлөж байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Архинаас гарсан хүмүүс клуб байгууллаа   
Үзсэн: 1513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй