Шууд Chart

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хойшлогдлоо

2020-02-04 11:49:36

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр баталсан “Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын дагуу 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон байна.

Иймд Үндсэн хуулийн цэц 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр хуралдах байсан дунд суудлын хуралдаанаа хойшлуулж, товыг нь жич зарлахаар тогтоов. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэхээр товлосон байлаа гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.


Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хойшлогдлоо  
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй