Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-03-26 09:39:30

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Ерөнхий сайд даагаа нэхэж, Бурхан Халдунд малгайн үсээ сэргээв”, “С.Билэгсайханд эрүүгийн хэрэг үүсгэлээ”, “Хятадын зах зээлд 400 мянган тонн зэс илүүднэ”, “Ахлах ангид магистраас дээш зэрэгтэй багш хичээл заадаг болж магадгүй”, “Бурхан Халдуныг дэлхийн өвд бүртгүүлэхээр бичиг баримтаа илгээжээ” зэрэг мэдээллийг онцлож байна.
 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Сонгуулийн хуулийг өөрчлөх намуудын санал ийм байна”, “Сайд нь оролцоогүй эдийн засгийн форум уул уурхайг онцлолоо”, “Франк Зимерманн: Эм дээд зэргийн чанартай байх ёстой”, “З.Энхболд: Төрийн өмчийн хувьчлал, менежментийн талаар олон улсын жишигт нийцсэн цоо шинэ эрхзүйн орчинтой болно” зэрэг мэдээ мэдээлэл, ярилцлага оржээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Туршилтын туулайнууд”, “Хятадын нүүрсний импорт 2.2 сая тонноор буурав”, “Д.Ганхуяг: Манай банкууд 30 сая ам.долларын зээл ч өгч чадахгүй”, “Аэромонголиа, Хүннү эйрийн онгоц насжилтаараа тэргүүлж байна”, “Хөрөнгө оруулагчид Оросыг орхиж байна”, “П.Дамдиндорж: Монголчуудаа эрүүл, органик хүнсээр хангах нь хамгийн чухал” нэртэй ярилцлага, нийтлэлийг онцлож байна.
 
“Улс төрийн тойм” сонинд нийтлэгдсэн “Эдийн засгийн хөгжлийн сайд та сайн дураараа огцров уу”, “Л.Энхтайван: Эдийн засаг доройтож байгаа нь авлигатай холбоотой”,  “АН, МАН-ын бүлгийн дарга нар мэтгэлцэв”, “Хар тамхичдыг хашраах цаг болжээ” зэрэг нийтлэл сурвалжлагыг онцлов.
 
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Төлийн дуу цангинасан залуу малчны хотонд”, “Ч.Сайханбилэг хилийн боомтыг бужигнуулаад иржээ”, "Намууд саналын хуудсыг гараар тоолохыг шаардав”, “Ц.Энхтуяаг хүүхдийн байгууллагад ажиллах эрхийг нь хасчээ”, “Баруун аймгуудад газар хөдлөв”, “Б.Батзул: Урамшуулал надад эрч хүч, урам зориг өгдөг” зэрэг нийтлэл, сурвалжлагыг онцлож байна.
 
“Өглөөний сонин”-ы дугаарт “МТЗ-ын шинэхэн дарга П.Батсайхан ажлын байран дахь бэлгийн дарамтлагч уу”, “Эдийн засгийн сайд ч үгүй, Сангийн сайд ч үгүй чуулган болж өнгөрлөө”, “Мөнгөөр зодсоныг хуулийн заалтаар шагнана”, “Б.Лханаасүрэн: Түүхэн буруу шийдвэр гаргаваас бидний хойч ирээдүй хор хөнөөлийг нь цаг ямагт амсах болно”, “Онгоцонд явсан зорчигчдын гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно” зэрэг мэдээ, сурвалжлагыг онцложээ.
 
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Н.Алтанхүүгийн рекорд”, “Монгол Улсын зөвлөх эмч нар элэгний үзлэг оношлогоо үнэгүй хийнэ”, “Аврагчид 21 тонн жинтэй машин чирч өрсөлдөв”, “Түмэнбаяр: Манай 34 хувь үнэ цэнээ алдаагүй” зэрэг сурвалжлага, мэдээллийг онцложээ. 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй