![](/uploads/201403/news/thumb/311b16510ecf7b609b26cacb3a65c0d6_x3.jpg)
“Хурд” хамтлаг 20 жилийн ойн баяртаа зориулан хийлгэсэн алтан пянзаа зохиолч, яруу найрагч Б.Ойдовт бэлэглэжээ.
Уг алтан пянз нь АНУ-д 50 ширхэг хэвлэгдсэн бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бэлэг болон очоод байгаа аж.
Мөн “Хурд” хамтлаг 20 жилийн ойн баярын тоглолтынхоо үеэр дуудлага худалдаагаар таван сая төгрөгөөр худалдаалж, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмчилгээний тасагт хандив болгон өгч байсан юм.
Тэгвэл энэ удаад “Хурд” хамтлагийн урын сан дахь 20 орчим дууны үгийг бичиж, хамтлагийн хорин жилийн ойд зориулж “Хурд-20 жил” номын зохиолч, редактораар ажилласан тул алтан пянзыг гардан авах хүндэтгэлийг хүлээж байгаа аж.
“Хурд” хамтлаг алтан пянзаа зохиолч Б.Ойдовт бэлэглэлээ | ||
Үзсэн: 1815 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.