![](/uploads/201403/news/thumb/d1737185c198dd96f8e62c5aae31c157_x3.jpg)
Монгол залууст эх орондоо олон улсын түвшний инженерийн боловсрол эзэмших боломжийг олгож буй Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургууль нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг инженер, техникийн мэргэжилтнүүд бэлтгэхээр үйл ажиллагаагаа эхлээд байна.
Азийн бүс нутагт инженер технологийн шинэ үеийн мэргэжилтнүүдийг төгсгөх тус сургуулийн сургалтын хөтөлбөрийг олон улсын стандартад нийцсэн, салбарын үйлдвэрлэгчдийн эрэлт хэрэгцээнд суурилсан боловсрол болоод үйлдвэрлэлийн салбарын уялдаа холбоог нягт хангасан байхаар боловсруулахаар зорьж байгаа юм.
Энэ зорилгынхоо хүрээнд тус сургуулийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг боловсруулах уулзалт семинар өнөөдөр“Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд болно.
Уулзалтад Монгол улсын уул, уурхай, техник технологийн салбарын үйлдвэрлэгчдийн төлөөллүүд болон ХБНГУ-ын тэргүүлэх технологийн сургуулиудын эрдэмтэн профессоруудын баг оролцоно.
Инженер, технологийн шилдэг мэргэжилтэн бэлтгэнэ | ||
Үзсэн: 1212 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.