Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2020-02-06 06:08:19

Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 06. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 12. Бархасвадь гараг. Хэрцгий охин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Хий

Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

 


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй   
Үзсэн: 706 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй