Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол, Америкийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, саяхан Вашингтон хотноо болсон Монгол, АНУ, Японы гурван талт уулзалтын дүн, 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн айлчлал, арга хэмжээ болон хоёр талын худалдааг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов.
Мөн шинэ коронавирусийн тархалттай холбогдуулан монголын талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
Сайд Д.Цогтбаатар Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.