Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярыг тохиолдуулан “Талын морьтон дайчдын өв соёл” үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 8-аас бүтэн хоёр сарын турш Монголын Үндэсний Музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэйгээр дэлгэгдэх ажээ.
Уг үзэсгэлэнд Түрэгийн үеийн дайчдын төмөр дөрөө, эмээлийн мод, оломны ар, Хятан гүрний үеийн эсгий хэвнэг, малгай, торгон дээл зэрэг нийтдээ 160 гаруй үзмэрүүдийг тавихаар болоод байгаа юм.
Эдгээр ховор нандин дурсгалуудыг Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид зургаан хадны оршуулгын олдвор хэрэглэгдэхүүнийг 2005-2010 онд малтан судлаж, ХБНГУ-ийн Бонн хот дахь Ландес музей, бэхжүүлэлтийн ухааны тэнхим, Офенбах дахь Германы Ширний музей болон бусад газруудад гурван жилийн хугацаанд сэргээн засварлаж бэхжүүлсний дараа өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд эх орондоо хүлээж авсан байна.
“Талын морьтон дайчдын өв соёл үзэсгэлэн” дэлгэгдэнэ | ||
Үзсэн: 1379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.