Монгол улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосон нарийн төмөр зам барихаар болжээ.
Энэ ажлын хүрээнд “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтарч байгуулах хөрөнгө оруулах замаар тодорхой тооны хувьцаа эзэмшихийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д Засгийн газраас зөвшөөрсөн байна. Хамтарсан компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийт хувьцааны 17 хувийг эзэмших бөгөөд түүнд ногдох хөрөнгийг оруулах шаардлагатай болж байгаа аж.
“Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулахад хувь нийлүүлэгчид компанийн дүрмийн санд эхний ээлжинд 500.000 ам.долларын хэмжээний хөрөнгийг тус тусын хувьцааны тоогоор төвлөрүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор шинэ төмөр зам барина | ||
Үзсэн: 2242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.