Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд 266 морьд барианаас гарсан билээ. Шүдлэнгийн уралдаанд өнгөрсөн жил улсад түрүүлж, төвийн бүсэд айрагдсан Өвөрхангай аймгийн Бүрд сумын аймгийн алдарт уяач Гомбосүрэнгийн Батдэлгэрийн хар халзан, аман хүзүүдсэн Дундговь аймгийн Хулд сумын уяач Цэвэлсономын Ганхүүгийн хонгор халзан, айргийн дөрөвт хурдалсан Ховд аймгийн Дөргөн сумын уяач Нямдаваагийн Батбаярын гарьд халтар, өнгөрсөн жил зүүн бүсэд түрүүлсэн Дарьганга сумын ААУ Шаравын Рагчаасүрэнгийн зээрд буюу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ААУ Наранцэцэгийн Амгалангийн зээрд, Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн даншигт түрүүлсэн МУАУ Туваанжавын Гантөмөрийн алаг, говийн бүсийн даншигт айрагдсан Дундговь аймгийн Хулд сумын ААУ Бандиагийн Баярсайханы хээр, зүүн бүсэд айрагдсан Дархан-Уул аймгийн уяач Галсандоржийн хээр зэрэг нэрд гарсан олон хүлгүүд мордсон.Тэгвэл дөнгөж сая хурдан шүдлэнгүүд барианд орж ирлээ. Шүдлэнгийн уралдаанд Төв аймгийн Баян сумын харьяат Миеэгомбын Энхболдын хүү Анарын буган халтар үрээ гарааны зурхайгаас морьд хөтөлсөөр түрүүлж ирлээ. Энэ халтар үрээг Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Энхбатын Дашчарив уяж хурдлуулжээ. Аман хүзүүнд Дундговь аймгийн Адаацэг сумын аймгийн алдарт уяач Д.Хуягбаатарын уяж хурдлуулдаг Дундговь аймгийн Хулд сумын харьяат Цэвэлсономын Ганхүүгийн хонгор халзан үрээ хурдаллаа. Хонгор халзан үрээ өнгөрсөн жилийн улсын их баяр наадамд мөн аман хүзүүдэж байсан юм. Айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Сундуйн Лувсанбалдангийн цавьдар, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Данзандоржийн Одхүүгийн хээр үрээ давхисан бол Төв аймгийн Лүн сумын харьяат "Итгэлт орших" груп МУМУяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн зээрд халзан үрээ айргийн тавд хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баясгалаа.
Миеэгомбын Энхболдын хүүгийн морь түрүүллээ | ||
Үзсэн: 3665 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.