Шууд Chart

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Эцэг, эхчүүд хөл хориотой хугацаанд гэртээ байгаа хүүхэддээ хараа хяналтаа сайн тавиарай

2020-02-06 16:35:05

УИХ-ын нэгдсэн чуулганы 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусний эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаарх Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонссон. Хуралдаанд салбарын сайд нар оролцсон бөгөөд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, мэдээлэл өгсөн юм.

“Засгийн газраас вирусний эсрэг арга хэмжээ цаг тухайд нь шуурхай авч ажиллаж байна. Улсын онцгой комисс шуурхай хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүний дагуу БСШУС-ын сайдын тушаал, аймаг, нийслэлийн засаг дарга нарт өгсөн чиглэлүүд гарч хүргэгдсэн. Энэ дагуу бүх сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотой цэцэрлэг, ЕБС, Их дээд сургуулийн багш нарыг байгаа газраасаа сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, суралцагсадтай холбоо тогтоож ажиллах чиглэлийг хүргүүлсэн. Багш нар заавал ажлын байрандаа ажиллахгүй гэрээсээ ч сурагчидтайгаа холбоо тогтоох боломжтой. Өмнө нь хөл хорио тогтоож, сургалтын үйл ажиллагааг зогсоож байсан тохиолдол байгаа боловч энэ удаагийнх онцгой нөхцөл учраас ингэж ажиллах чиглэл өгч, цалин, нэмэгдэл, урамшууллыг ажилласнаар тооцож олгох шийдвэр гараад хэрэгжээд явж байна.

Мөн хүүхдээ хараа хяналттай байлгаж, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндэд анхаарах чиглэлд эцэг эхчүүд онцгой анхаарах шаардлагатай байна. Энэ бол хөл хорио тогтоосон болохоос сурагчдын амралт биш. Тиймээс хүүхдүүдийг гэрээс нь гаргахгүй баймаар байна. Гэр бүл хамаатан саднаараа, хоол үйлчилгээний газраар дагуулж явахгүй. Гэрт нь хичээл сургалтад нь хамруулах хэрэгтэй.

Гэртээ байгаа хүүхдүүдийг хараа хяналттай байлгаж, ахуйн осол гэмтлээс эцэг эхчүүд анхаарал тавих хэрэгтэй байгааг дахин дахин хэлж байна.

Багш нарын хувьд хавар 6 сар хүртэл нилээд зүтгүү, шахуу ажиллах тул хичээлийн бэлтгэлээ сайтар базааж авах ёстой шүү. Олон нийтийн дунд багш нарыг амраасан гэсэн ойлголт яваад байх шиг байна. Энэ бол амралт биш хөл хорио тогтоосон онцгой нөхцөл байдал гэдгийг ойлгох хэрэгтэй.”  гэсэн юм. 

Эх сурвалж: БСШУСЯ


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Эцэг, эхчүүд хөл хориотой хугацаанд гэртээ байгаа хүүхэддээ хараа хяналтаа сайн тавиарай  
Үзсэн: 7115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Багш [127.0.0.xxx] 2020-02-07 04:01
Их дээд сургуулиуд багш нараа цуглуулж л байна. МУБИС багш нартаа мэргэжил тус бүрийн нэг хичээлийг 100 хувь цахим болгох даалгавар өгөөд ажлуулж байна. Багш ажилчдыг амраах гэж байгаа сургуулиуддаа шаардлага хүргүүлэлдээ
Цэцэгмаа Т [127.0.0.xxx] 2020-02-06 20:32
Бодит амьдралыг мэддэг үргэлж түмний сайн сайханы төлөө зөв шийдэл гаргаж хэлдэг сайн улс төрч шүү. Ер нь төрийн гэлтгүй хувийн байгууллагуудын дарга эзэн нэртэй хүмүүс морь нохой мэт үнэнч зүтгэдэг ажилчдыг зүтгэх тусам ташуурддаг тэнэг, хүн ар амьдралаа өөд нь татах гэж ажилладаг байтал дарга дарга нь үнэн мэдлэг удирдах чадвар муугаас ажилчид хохирдог. Ё. Баатар билэг сайдад баярлалаа.
irgen [127.0.0.xxx] 2020-02-06 20:30
ajiltai humuus huuhduudee gertee uldeegeed l yvj bna yaj anhaaral tabih be. zeeltei tsalin avahgui bol bolohgui. darga nar ajil tasallaa ajlaa hii l geddg shuu dee
Зочин [127.0.0.xxx] 2020-02-06 18:13
ter erkhlegchiig xal!! salbart xiix ajil mun ch ix bna!! manai uls zasvar mun ch ix bnaa da yadaj uls toriin namuud naad avgai naraa zailuul mash ix uimuulj bn shuu!!!!

Бидэнтэй нэгдээрэй