Шууд Chart

Уран гулгалтын ДАШТ эхэллээ

2014-03-26 10:44:26

Япон улсын  Сайтама хотноо уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тэмцээн уламжлал ёсоороо эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон бүжгийн хосын төрөлд аваргуудыг тодруулах юм.  Хуваарийн дагуу өнөөдөр хосын богино, маргааш чөлөөт үзүүлбэрт болж, медальтнууд тодорно.

Мөн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр өнөөдөр болох бөгөөд чөлөөт үзүүлбэр баасан гарагт болсноор дэлхийн аваргын медальтнууд тодрох юм.

Эмэгтэйчүүдийн богино үзүүлбэр маргааш эхлэх бол чөлөөт үзүүлбэр бямба гарагт /03.29/ болсноор медальтнууд тодорно.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Уран гулгалтын ДАШТ эхэллээ   
Үзсэн: 1303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй