Шууд Chart

Бурхан халдун уулыг дэлхийн өвд бүртгүүлнэ

2014-03-26 10:51:24

Бурхан халдун уулын төрийн тахилга, тайлгыг дөрвөн жилд нэг удаа үйлддэг бөгөөд  Бурхан халдун хайрхны төрийн тахилгын товыг тогтоох хэлэлцүүлэг уржигдар БОНХЯ-нд боллоо.

Хэлэлцүүлэгт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батболд, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хэнтий, Төв аймгийн удирдлага, ШУА-ийн Археологийн болон Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд, Дашчойлин хийдийн хамба нар оролцсон юм.

Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн жил Бурхан халдун уулыг үндэсний бахархалт хайрхнаар зарласан. Тиймээс энэ удаагийн төрийн тахилга, тайлгыг тодорхой журам гарган хийх нь зүйтэй хэмээн үзэж байна.
Тодруулбал, Бурхан халдун хайрхны Дээд овоонд цөөн тооны хүн очиж төрийн тахилгын ёслол үйлдэх, тайлгыг Цагаан арал орчимд тусад нь хийж, өмнө байсан овооны суурийг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Дашчойлин хийд хамтран сэргээхээр санал нэгдлээ.
Улмаар ирэх зургадугаар сарын 6-ныг тохиромжтой хэмээн үзэж, Монгол Улсын Ерөнхийл өгчийн Тамгын газарт санал хүргүүлэхээр болжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Бурхан халдун уулыг дэлхийн өвд бүртгүүлнэ  
Үзсэн: 1699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй