![](/uploads/202002/news/thumb/1aadc3b83f98e64c15d804a0e6e4a745_x3.jpg)
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Оросын экспортын төв буюу “РЭЦ” компанийн Ахлах дэд-ерөнхийлөгч И.Н.Жук-ийг өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Оросын экспортын төв буюу “РЭЦ” компанийн Ахлах дэд-ерөнхийлөгч И.Н.Жук өөрийн байгууллагын үндсэн чиг үүргийн талаар товч мэдээлэл хийж, Монгол Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр цаашид ЭСЯ-тай хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.
Элчин сайд Д.Даваа 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г манай хоёр улсын төрийн тэргүүн нар байгуулсан явдал нь Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн тул энэхүү харилцааг худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай бодит хамтын ажиллагаагаар бэхжүүлэх шаардлагатай байгааг онцолж, цаашид элчин сайдын хувиар хоёр улсын худалдаа, эдийн засгийг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр онцгойлон анхааран ажиллахаа нотолсон байна.
Оросын экспортын төв буюу “РЭЦ” компанийн Ахлах дэд ерөнхийлөгч И.Н.Жукийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.