
Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA) логогоо өөрчлөхгүй гэнэ.
Хэдхэн хоногийн өмнө нисдэг тэрэгний ослоор өөд болсон нэрт сагсан бөмбөгч Коби Брайантын дүрсийг тус холбооны логонд оруулж, хуучин логог өөрчлөх санаачлага өрнөн хоёр сая гаруй хүн дэмжиж гарын үсгээ зураад байгаа билээ.
Гэвч тус холбоо лигийг нэг хүнээс хамааралтай юм шиг харагдуулахыг хүсэхгүй байгаа бөгөөд ҮСБХ, лиг, сагсан бөмбөгийн хөгжилд асар олон тооны тоглогчид нөлөөлсөн тул ийм зүйл хийхийг хүсэхгүй байна хэмээн мэдэгджээ.
Сагсан бөмбөг сонирхогч зарим хүн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ны логонд “Лос Анжелес Лейкерс” багийн домогт тоглогч Жерри Уэстийн дүрс байдаг гэж хэлдэг ч энэ нь баталгаатай биш аж.
https://www.goodfon.ru/wallpaper/nba-nba-national-basketball.html
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны логонд Коби Брайантын дүрсийг оруулахгүй гэжээ | ||
Үзсэн: 2776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.