Шууд Chart

“Буянт-ухаа-I” хороололд 9081 иргэн бүртгүүлжээ

2014-03-26 11:31:27

Төрийн орон сууцны захиралгаар баригдаж буй “Буянт-ухаа-I” орон  сууцны хорооллын захиалгын бүртгэлийг энэ сарын 10- ны өдрөөс эхлэн өчигдөр дуусгавар болсон.

Бүртгэлд  нийт 9081 иргэн бүртгүүлсэнээс төрийн албан хаагч 3987, залуу гэр бүл 1729, ахмад настан 2385, хөгжлийн бэрхшээлтэй 980 иргэн бүртгүүлсэн байна. Мөн 51,78 ам метр талбай бүхий байранд орох хүсэлтийг хамгийн олон буюу 2552 нь илэрхийлжээ.
 
Хүсэлт гаргасан иргэдийн материалыг нэгтгэн Улсын бүртгэлийн газар, нийгмийн даатгалын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудаар хянуулж, шалгаруулах ажилд 10 гаруй хоног шаардлагатай  байгаа аж.Нийт хүсэлт гаргасан иргэдийн материалыг хянаж үзсний дараа дөрөвдүгээр сард багтаан санамсаргүй түүвэрлэлтийн аргаар байрны эздийг сонгох юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Буянт-ухаа-I” хороололд 9081 иргэн бүртгүүлжээ   
Үзсэн: 1285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй