Шууд Chart

“Буяннэмэхийн таван хором” яруу найргийн наадам боллоо

2014-03-26 11:43:43

Монголын төр, нийгмийн болон утга соёлын нэрт зүтгэлтэн, шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч С.Буяннэмэхийн нэрэмжит номын өргөө байгуулагдсаны хоёр жилийн ой өчигдөр тохиолоо.

Ойн арга хэмжээнд СГЗ, Төрийн шагналт зохиолч Д.Нямаа, Буяннэмэх судлаач, СГЗ доктор профессор Д.Цэдэв, СГЗ зохиолч Х.Зандраабайдий, СГЗ зохиолч До.Цэнджав, Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва, МЧЗХ-ны гишүүн зохиолч О.Бяруузана, “Төгөлдөр Буяннэмэх” ТББ-ын тэргүүн Л.Амаржаргал, Буяннэмэхийн номын өргөөний үүсгэн байгуулагч, Баянгол дүүргийн Засаг дарга асан Л.Амгалан тэргүүтэй Дундговь аймгаас төрсөн эрдэмтэн зохиолч, судлаачид оролцжээ.
 
үеэр С.Буяннэмэхийн анх санаачилсан “таван хором” яруу найргийн наадмыг зохион байгуулсан байна.
Тус наадамд 20 гаруй оюутан залуу оролцсоноос залуу яруу найрагч Т.Саранчимэг тэргүүн, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Т.Дарханхөвсгөл дэд, зураач, яруу найрагч Г.Мөнхбаатар гутгаар байрыг тус тус эзэлжээ.
 
Энэхүү яруу найргийн наадмыг цаашид улсын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Буяннэмэхийн таван хором” яруу найргийн наадам боллоо  
Үзсэн: 1194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй